Ашиглах нөхцөл

Blindcare аппликэйшны үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: Тавдугаар сар 09, 2023

Нэг. Ерөнхий заалт

1. Энэхүү үйлчилгээний нөхцлөөр "Блайнд кэйр" ХХК (цаашид "Компани" гэх) болон Blindcare аппликэйшн (цаашид "Аппликэйшн" гэх)-ийг ашиглаж байгаа иргэн (цаашид "Хэрэглэгч" гэх) нарын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.
2. Аппликэйшн нь манай байгууллагын өмч ба оюуны өмчөөр хамгаалагдсан болно.
3. Аппликэйшнд байршуулсан дата мэдээллүүд, сургалтууд нь тухайн бүтээл, сургалтыг боловсруулсан байгууллага болон хувь хүний өмч байх болно.
4. Аппликэйшнд байршуулсан мэдээллүүдийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэх, ашиглахыг хориглоно. Хэрэв зөрчил гарсан бол хуулийн дагуу хариуцлага тооцох болно.
5. Хэрэглэгч нь мэргэжилтний зөвлөгөөг зөрчсний улмаас учирсан хохирол, гэм хорыг компани хариуцахгүй.
6. Хэрэглэгч нь насанд хүрээгүй бол үйлчилгээг өөрийн насаа зөв бөглөж оруулсан үед ашиглана.
7. Бидний үйлчилгээтэй холбоотой бүх маргаан Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ.

Хоёр. Аппликэйшны ажиллагаа

1. Та манай аппликэйшнд нэгдэхийг хүсвэл заавал бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай. Бүртгэл хийгээгүй, нэвтэрч ороогүй тохиолдолд ашиглах боломжгүй.
2. Та бүртгэл үүсгэхдээ бүх мэдээллийг үнэн зөв бөглөх ёстой. Үнэн зөв бөглөөгүйгээс үүсэх аливаа эрсдлийг аппликэйшн хариуцахгүй.
3. Аппликэйшн дээр төлбөр төлөлт хийвэл таны банкны мэдээлэл таны санхүүгийн үйлчилгээ авдаг гуравдагч талын үйл ажиллагаагаар зохицуулагдана. Бид зөвхөн таны төлбөр төлөлт хийгдсэн эсэх мэдээллийг авах болно.
4. Бид таны хувийн бус мэдээллүүдийг аппликэйшны чанарыг сайжруулах зорилгоор ашиглаж болно.

Гурав. Анхаарах зүйлс

1. Аппликэйшн нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтан ажлын цагаар боломжит богино хугацаанд засварлах үүрэгтэй.
2. Зөвлөгөө, сорил, сургалтын үнийн шинэчлэл, урамшуулал хөнгөлөлт болон шинэ үйлчилгээг байгууллага бүрэн хариуцна.

Дөрөв. Хэрэглэгчийн хүлээх үүрэг, хариуцлага

1. Хэрэглэгч нь аппликэйшнд хууль бус контент оруулсан, доромжилсон хараалын үг ашигласан, спам нийтлэл байршуулсан, аюултай үйлдэл болон бодолд уруу татсан эсвэл насанд хүрэгчдийн хэллэг, пост, сэтгэгдэл оруулахгүй байх үүрэгтэй.
2. Хэрэв дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд аппликэйшны зүгээс пост, сэтгэгдлийг устгах боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийг системээс хасах хүртэл арга хэмжээ авах боломжтой.
3. Мөн бусад хэрэглэгчдийн зохисгүй агуулга бүхий пост, сэтгэгдлийг аппликэйшны “зохисгүй агуулга мэдэгдэх” цэсийг ашиглан мэдээллэх үүрэгтэй.
4. Хэрэглэгч өөрийн уншихыг хүсээгүй бусад хэрэглэгчдийн бичсэн пост, сэтгэгдлийг блоклох эрхтэй.
5. Хэрэглэгч зөвлөгөө авахын тулд үзэх сурталчилгааг өөрийн сайн дурын сонголтоор хийх бөгөөд аливаа маргааныг үүсгэх эрхгүй.
6. Хэрэглэгч зөвлөгөө авахын тулд үзэх сурталчилгааг бүрэн үзэж дуусгаагүй тохиолдолд мэргэжилтнээс зөвлөгөө авах боломжгүй бөгөөд дахин эхнээс нь үзэх шаардлагатай.
7. Хэрэглэгч зохисгүй агуулга, сэдэл бүхий эсвэл мэргэжилтнийг гутаан доромжлох асуултыг зөвлөгөө хүсэн төлбөр төлсөн тохиолдолд мэргэжилтэн хариулахгүй байх эрхтэй бөгөөд төлбөрийг аппликэйшн орлого болгон авч хэрэглэгчийн постыг устгах эрхтэй.
8. Хэрэглэгч онлайн ганцаарчилсан зөвлөгөө авах тохиолдолд зөвлөгөөний өмнөх анкетийг үнэн зөвлөх бөглөх үүрэгтэй. Анкетыг үнэн зөв бөглөөгүйгээс үүдэлтэй аливаа эрсдлийг аппликэйшн хариуцахгүй.
9. Ганцаарчилсан онлайн зөвлөгөөний үнийг зөвлөгөө өгөх мэргэжилтэн тогтоож өгөх бөгөөд хэрэглэгч төлбөрөө төлж, цаг захиалсан тохиолдолд буцаах эрхгүй.
10. Ганцаарчилсан онлайн зөвлөгөө нь 50 минутаас 1 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 10 минутыг зөвлөгөө өгч буй мэргэжилтэн бусад мэдээлэл өгөх болон хэрэглэгчийн мэдээллийг авах зэрэг зорилгоор ашиглаж болно. Мөн 10 минутыг өмнө зөвлөгөөг мэргэжилтний санаачлагаар дуусгах эрхтэй.
11. Ганцаарчилсан онлайн зөвлөгөөний үед хэрэглэгч зөвлөгөөний цаг эхэлснээс хойш 30 минутын дотор зөвлөгөөнд орох үүрэгтэй. 30 минут болон түүнээс дээш хугацаанд зөвлөгөөнд ороогүй тохиолдолд аливаа шалтгаанаас үл хамааран мэргэжилтэн зөвлөгөөг гүйцэтгэсэн гэж тооцох бөгөөд зөвлөгөөний төлбөрийг буцаан төлөхгүй.
12. Ганцаарчилсан зөвлөгөөний үед хэрэглэгч техник болон интернет орчиноо бэлдэх үүрэгтэй бөгөөд хэрэглэгчийн техникийн асуудлаас үүдэж зөвлөгөө явагдаагүй эсвэл дутуу явагдсан тохиолдолд зөвлөгөө бүрэн явагдсанд тооцож, төлбөрийг буцаан төлөхгүй.
13. Ганцаарчилсан зөвлөгөөний үед хэрэглэгч цагтаа орж ирсэн хэдий ч зөвлөгөө өгөх мэргэжилтэн орж ирээгүй тохиолдолд 15 минут хүртэл хүлээх үүрэгтэй. Мэргэжилтэн 15 минут болон түүнээс дээр хугацаанд орж ирээгүй тохиолдолд зөвлөгөөг амжилтгүйд тооцож, хэрэглэгчид төлбөрийг бүрэн буцаана.
14. Ганцаарчилсан онлайн зөвлөгөөний үед хэрэглэгчийн техник болон интернет хэвийн хэдий ч зөвлөгөө өгөх мэргэжилтний техник эсвэл интернет тасалдсанаас үүдэн зөвлөгөөг явуулж чадаагүй тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр зөвлөгөөний төлбөрийг буцаан шилжүүлнэ.
15. Ганцаарчилсан зөвлөгөөний үед хэрэглэгчийн зүй зохисгүй үйлдэл үзүүлсэн тохиолдолд (Үүнд: бүтэн болон хагас нүцгэлэх, амь насандаа эрсдэлтэй үйлдэл хийх, бусдын биед халдах, зохисгүй үг хараал хэлэх, бэлгийн дарамт үзүүлэх) мэргэжилтэн зөвлөгөөг шууд зогсоох буюу цуцлах эрхтэй бөгөөд хамаарал бүхий цагдаа болон эмнэлэгийн байгууллагад мэдээлэл өгөх эрхтэй.

Тав. Аппликэйшны хүлээх үүрэг, хариуцлага

1. Бид аливаа хэрэглэгчийн бичсэн пост, сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. Тухайн хэрэглэгч өөрийн бичсэн пост болон сэтгэгдэлд хариуцлага хүлээнэ.
2. Бид мэргэжилтний аливаа бичсэн пост болон зөвлөгөөнд хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн мэргэжилтэн өөрийн бичсэн пост, зөвлөгөө бүртээ хариуцлага хүлээнэ.
3. Бид урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдлаас болоод үүссэн хохиролд хариуцлага хүлээхгүй болно. Мөн бидний үйл ажиллагаатай шууд хамааралгүй, биднээс шалтгаалахгүй, хоёрдогч байгууллагуудаас шалтгаалсан хохиролд хариуцлага хүлээхгүй.
4. Хэрэв бид эвдрэлтэй дижитал контентоор ханган таны төхөөрөмжид хохирол учруулсан тохиолдолд бид таны эвдэрсэн төхөөрөмжид нөхөн төлбөр олгоно.
5. Хэрэглэгч өөрийн хариуцлагагүй байдлаас болон аппликэйшны ашиглах заавар зөвлөгөөг дагаагүйгээс болсон ямар нэг мэдээллийн алдагдал хаяггүй нэвтрэлт зэрэгт хариуцлага хүлээхгүй.
6. Аппликэйшнд зөвлөгөө өгч буй мэргэжилтнүүдийг мэргэжлийн үнэмлэх болон дипломыг үндэслэн сонгон шалгаруулж авах үүрэгтэй.

Зургаа. Үйлчилгээ авах боломжгүй нөхцөл

1. Бид ашиглалтын нөхцлүүдээ цаашид сайжруулан шинэчилсээр байх бөгөөд таны эрх болон үүрэгт өөрчлөлт орвол тухай бүрт аппликэйшнд шинэчлэн байршуулах болно. Та нэмэлт өөрчлөлттэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд аппликэйшн ашиглах боломжгүй болно.
2. Бид үйл ажиллагаа болон системийн шинэчлэлт хийх зорилгоор аппликэйшнээ түр зогсоох боломжтой бөгөөд энэ тохиолдолд танд урьдчилан мэдээллэх болно.

Долоо. Мэдээллийн нууцлал

1. Хэрэглэгч өөрийн бүртгэлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг компаниас нэхэмжлэх эрхгүй.
2. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг аппликэйшн тухайн эрх бүхий этгээдэд задруулж болох бөгөөд ийнхүү мэдээлэл задруулсан талаар хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй.
3. Аппликэйшн нь хэрэглэгчийн мэдээллийг энэхүү нөхцөлд зааснаас өөр зорилгоор ашиглах, бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд ийнхүү ашигласан, шилжүүлсний улмаас хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцна.

Найм. Оюуны өмч

1. Аппликэйшнд ашиглагдаж буй сорил, сургалт, зөвлөгөөтэй холбоотой бүх оюуны өмчийн эрх нь компанийн өмч байна.
2. Хэрэглэгч нь аппликэйшн дээрх контентийг бүрэн буюу хэсэгчлэн хуулбарлахгүй, олшруулахгүй, интернет буюу олон нийтийн хэрэгсэл ашиглан бусдын хүртээл болгохгүй, бусад байдлаар гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх, арилжааны зорилгоор ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.

Ес. Бусад

1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь аль нэг зүйл заалт нь хүчин төгөлдөр бус, хууль бус болон хэрэгжүүлэх боломжгүйд тооцогдсон бол тухайн заалт нь гэрээний бусад хэсгээс тусгаарлагдах ба тус заалтыг ижил агуулга бүхий заалтаар орлуулан хэрэглэх ба улмаар гэрээ хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө.
2. Компани нэг талын санаачлагаар энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба өөрчлөгдсөн даруйд аппликэйшны “Үйлчилгээний нөхцөл” цэсэнд байршуулна.
3. Энэхүү гэрээг Монгол улсын хуулийн дагуу зохицуулах ба талуудн хооронд маргаан гарвал Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
4. Аппликэйшны лого тэмдэглэгээ болон бусад тэмдэгтүүд Монгол улсын хуулиар хамгаалагдсан.

Аппликэйшн татах

Яг одоо аппликэйшнээ татаж аваарай.

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц