Холбоо барих

Бид тантай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Хаяг

2405 тоот, Сити Тауер, 8 хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас

+ (976) 85155009
+ (976) 80345434

И-мэйл

info@blindcare.mn
batjargal@blindcare.mn

FAQs

Түгээмэл асуулт, хариулт

Танд тодруулах асуултууд гарсан уу? Бид түгээмэл асуултуудаа бэлтгэн байршууллаа.

Апп хэрхэн татаж авах вэ?

Та ямар төрлийн утас ашигладагаас хамааран Appstore, Playstore дээрээс Blindcare гэж хайгаад улбар шар лого бүхий (вэбсайтын дээр байрлаж буй) аппликейшныг утсандаа суулгаарай. Апп бүрэн сууж дууссаны дараа та дурын имэйл хаягаараа бүртгэл үүсгээд ашиглах боломжтой.

Апп ашиглахад төлбөртэй юу?

Blindcare апп ашиглахад ямар нэг төлбөргүй бөгөөд үнэгүйгээр татаж авахаар байршсан байгаа. Апп ашиглах явцад мэргэжилтэн буюу сэтгэл зүйчээс текст болон онлайн ганцаарчилсан зөвлөгөө авах мөн тест бөглөхөд төлбөр төлөх бөгөөд өөрийн ашигладаг хүссэн банкны апп ашиглаад төлбөрөө төлөөрэй.

Бүртгэлтэй сэтгэл зүйчдээ хэрхэн шалгаруулж авдаг вэ?

Blindcare апп дээр сэтгэл зүйч, мэргэжилтэн бүртгэж авахдаа тухайн мэргэжилтний боловсрол эзэмшсэн байдал болон ажлын туршлага зэргийг онцгойлон анхаарч авч үздэг. Мөн ганцаарчилсан зөвлөгөө өгөх эрхийг тухайн чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай мэргэжилтэнд нээж өгдөг.

Апп дээр хэрхэн мэргэжилтэн болох вэ?

Та манай вэбсайтын мэргэжилтэн цэс рүү ороод анкет бөглөх цэс дээр дарж, анкетаа бөглөөд илгээхэд болно. Бид таны туршлага болон ур чадварыг дүгнэж үзээд тантай гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргаж, эргэн холбогдох болно.

Байгууллагатай хамтран ажилладаг уу?

Бид албан байгууллага болон аж ахуйн нэгжүүдтэй бүрэн хамтран ажилладаг. Та манай вэбсайтын байгууллагад цэсээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн манай холбогдох дугаар болон имэйл хаягаар мэдээлэл, хүсэлтээ илгээх боломжтой бөгөөд бид танай байгууллагатай хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно.

Аппликэйшн татах

Яг одоо аппликэйшнээ татаж аваарай.

Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц