Албан байгууллагад зориулав

Сурталчилгаагаа байршуулаарай

Таны зорилтот хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх шинэ талбар

89'000

аппликэйшн таталт

50'700

идэвхитэй хэрэглэгч

72'000

пост бичилт

Баннер болон танилцуулга байршуулах

Платформд өдөр тутамд хандах хэрэглэгчдэд хамгийн тодоор харагдах, хүртээмжтэй байршилд баннер сурталчилгаагаа байршуулаарай.

Мөн байгууллагынхаа танилцуулга, бүтээгдэхүүний танилцуулгыг дэлгэрэнгүй байдлаар байршуулах боломжтой. Хямд бөгөөд үр дүнтэй шийдлийг танд санал болгож байна.

Сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байгаа нэгэнд туслаад, сурталчилгаагаа үзүүлээрэй.

Аппликэйшнд өдөр тутамдаа олон зуун сэтгэл зүйн анхан шатны тусламжийг үзүүлдэг. Энэхүү тусламжийг хүргэхэд нэгэн чухал шийдэл нь текст зөвлөгөө юм.

Текст зөвлөгөө нь олон улсад эрчтэй хөгжиж буй шийдэл бөгөөд сэтгэл зүйн үйлчилгээний өртөгийг 40 дахин бууруулж, хэрэглэгчдэд анхан шатны чиглүүлэг авах боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Танай байгууллага асуудлаа хуваалцаж тусламж хүсэх эдгээр хэрэглэгчдийн өмнөөс төлбөрийг төлж, оронд нь өөрсдийн байгууллага эсвэл брэндийн сурталчилгааг байршуулах боломжтой бөгөөд энэ нь сошиал сувгуудын хүчээр харуулдаг сурталчилгаа биш юм. Эсрэгээрээ энэ нь хэрэглэгч өөрийн хүсэлтээр танай байгууллагын мэдээллийг хүлээн авахаас гадна, асуудлыг нь шийдвэрлэхэд тусламж үзүүлсэнд талархах сэтгэл үлдэх болно.

Давуу талууд

Яагаад сонгох хэрэгтэй вэ?

Зорилтот хэрэглэгчид

Таны бизнес өсвөр үеийнхэн, залуучууд болон эмэгтэйчүүдэд чиглэсэн бол сурталчилгаагаа байршуулахад илүү тохиромжтой.

Өдөр тутмын хандалт

Өдөр тутамд 30000 дээш тооны хэрэглэгчид тогтмол ханддаг бөгөөд дундажаар 12 минутыг апп дээр өнгөрөөдөг.

Нийгмийн ач тус

Таны сурталчилгааны төлбөрийг нийгэмд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход зарцуулдаг.

Хямд үнэ

Олон нийтийн болон мэдээний вэбсайтуудын сурталчилгаа байршуулах зардлаас даруй 10 дахин хямд үнийг санал болгодог.

Хамтран ажиллах

Байгууллагынхаа мэдээллийг бидэнд илгээгээрэй.

Бид тантай эргэн холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл солилцох, уулзалт товлох талаар ярилцахдаа баяртай байх болно.